Маркетингийн үйл ажиллагаа түүнийг гардан гүйцэтгэх маркетингийн баг бол тухайн байгууллагыг аварч ч чаддах бас мөхүүлж ч чаддах маш чухалд тооцогдох хэсэг юм. Яагаад гэвэл маркетингийн багийн эхлүүлсэн замналыг борлуулалт, үйлвэрлэл, хүний нөөц, санхүү өөрөөр хэлбэл бүхэл бүтэн байгууллагаараа даган дэмжих ёстой. Буруу тийш нь чиглүүлбэл энэ бол үргүй зардал, хайран цаг хугацаа, мөн бусдын хүч хөдөлмөр салхинд хийсэн замхрах болно....
Сайн асуулт гэдэг бол хариултаас ч чухал зүйл юм. Сайн асуулт нь өөрөө хариулт болох тохиолдолууд ч их бий. Сайн асуултыг асууж чадаж байна гэдэг бол тухайн хүн өөрөө энэ салбарыг, энэ шинжлэх ухааныг мөн л сайн мэддэг мэргэжилтэн байж таарна. Иймээс дараах 3 асуултыг маркетингийн багаасаа, үйл ажиллагааны төлөвлөгөөнөөсөө асууж үзээрэй.
- Энэ үйл ажиллагаа ямар үр дүнд хүргэх вэ? /Зорилго, нөхцөл байдлын зөрүү/
- Төлөвлөж буй үр дүндээ хэрхэн хүрэх вэ? /үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын дэс дараалал, алба хоорондын уялдаа/
- Дараагийн алхам юу вэ? /Хүрсэн үр дүнгээ тогтвортой хадгалах/
Ихэнх байгууллагууд энэ 3 асуултын оронд шууд ямар зардал гаргах гэж байгааг юу юунд үрэх гэж байгааг асуудаг нь даанч харамсалтай.
Маркетингийн үйл ажиллагааг ерөнхийд нь ингэж харвал үр дүнд хүрэх магадлалтай. Гэхдээ жижиг хэсгүүдийн үр дүнг хэмжиж болох аргууд олон бий. Жишээлбэл:
- Рекламны хүртээмж, үр дүнг тооцох
- Брэндийн үнэнч байдлыг хэмжих
- Брэндийн хоногшилтын мониторинг
- Байршуулалтын судалгаа
- Өрсөлдөх чадварын индекс
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс
- Ивент арга хэмжээний үр дүн
- Зах зээлд эзлэх хувь хэмжээг тодорхойлох
0 comments:
Post a Comment