Борлуулалтын тоо мэдээгээ цуглуулахаасаа өмнө юунд зориулж байгаа, ямар шийдвэр гаргалтанд ашиглах мөн хэн гэдэг албан тушаалтанд танилцуулах вэ? гэсэн асуултыг сайтар бодож үзээрэй. Мөн тоо мэдээний үнэн зөв эсэхийг заавал өөрөө шалгах үзэх хэрэгтэй. Алдаатай тоо мэдээнээс алдаатай л дүгнэлт гарна шүү дээ.
- Өнгөрсөн үеийн датан дээрээс улиралын нөлөө, үнийн өөрчлөлт, идэвхижүүлэлт болон бусад үйл ажиллагааны /тасалдал, нөөцлөлт / нөлөөлөлүүдийг хасч цэвэр борлуулалтыг ялгаж авах
- Үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийн үр нөлөөг тоон дээрээ суулгаж өгөх
- Улиралын нөлөөг дахин тооцох
- Өнгөрсөн сарын тухайн сартай харьцуулахаас илүү өнгөрсөн үеийн улиралыг тухайн үеийн улиралтай харьцуулах нь илүү бодитой. Эндээс борлуулалтын өсөлт бууралтыг харах
- Борлуулалтыг мэдээж төлөвлөгөөтэй харьцуулснаар, мөнгөн дүнгээр, тоо хэмжээгээр, өнгөрсөн сартай, өнгөрсөн улиралтай, өмнөх сартай, өмнөх улиралтай, сувгаар, борлуулалтын ажилтнаар, бүтээгдэхүүний төрлөөр, савлагаагаар, гол харилцагчаар, брэндийн амьдралын мөчлөгөөр, үнэ өөрчлөгдөхөөс өмнөхөөр дараахаар гэх мэтээр харж болно. Гэхдээ ийм байна тэгээд яах вэ? гэдэг асуултанд хариулж чаддаггүй.
Борлуулалтын дүн шинжилгээг ихэвчлэн дараах шийдвэр гаргалтанд зориулж хийдэг.
- Төрөл бүрийн үр дүнг хэмжихдээ
- Төлөвлөгөө гаргахадаа
- Төрөл бүрийн харьцаануудыг баримтлахдаа
- Зах зээлээ ойлгохдоо
- Богино хугацаанд цаг алдалгүй хариу үйлдэл үзүүлэх
0 comments:
Post a Comment