"Борлуулалтын удирдлага" нь үгийн утгаасаа л харахад борлуулалтыг удирдах гэсэн ойлголтыг төрүүлдэг. Үүнийг ихэвчлэн Хувь хүний борлуулалтын удирдлагатай ижил мэтээр ойлгодог. Гэвч борлуулалтын удирдлага нь Борлуулалтанд нөлөөлөх хүчин зүйлсүүдийн удирдлага болон борлуулалтын олон төрлийн процессуудийг тодорхойлох, түүнийг шийдвэрлэхэд илүүтэйгээр чиглэгддэг.
Борлуулалтын удирдлага нь эхэндээ борлуулалтанд нөлөөлөх хувь хүний хүчин зүйлсүүдийг шууд ойлгодог байсан. Харин дараа нь илүү өргөн хүрээг хамрах болж хувийн борлуулалтаас эхлээд Борлуулалтын удирдлагад Эцсийн хэрэглэгчийн сурталчилгаа хүртэлх борлуулалтын үйл ажиллагаа, борлуулалтын идэвхижүүлэлт, бараа материалын түгээлт, үнийн бодлого, мерчиндайзингийг хамруулах болсон.
Америкийн маркетингийн холбооноос "Борлуулалтын удирдлага"-ыг Хувийн борлуулалтыг төлөвлөх, удирдлах, хянах үйл ажиллагаа, тэр дундаа борлуулалтанд нөлөөлөх хувь хүний хүчин зүйлүүдийг идэвхижүүлэх, урамшуулах, хянах, дэс дараанд оруулах, тоног төхөөрөмжүүдийг ашиглах, ажилтнуудыг сонгон шалгаруулах гэж тодорхойлсон. Хэдий тийм боловч Би "Борлуулалтын удирдлага" гэдэг ойлголтонд шууд борлуулалтын сувгуудыг илүүтэйгээр ойлгох шаардлагатай гэж үзсэн.
Маркетингийн талаар
Хэрэглэгч, харилцагч, түншүүд, нийгмийн чөлөөт бүлгүүдэд үнэ цэнэгийг бий болгоход чиглэсэн санал солилцох, үнэ цэнийг бий болгох, харилцаа холбоо тогтоох, хүргэх цогц үйл ажиллагаа гэж Америкийн маркетингийн холбооноос тодорхойлсон. Байгууллагын үзэл баримтлалыг зах зээлд хүргэхэд маркетинг гол үүрэгтэй.
Үйлдвэрлэлийн үзэл баримтлал
Хэрэглэгчид дуртай бүтээгдэхүүнээ хямд үнээр авах боломжтой байх ёстой гэсэн үзэл баримтлалд үндэслэгддэг. Тиймээс энэ үзэл баримтлал нь боломжийн чанартай бүтээгдэхүүнийг хямд өртгөөр үйлдвэрлэх, үүний тулд үйлдэрлэлийн процесс болон ТЭМ-аа үргэлж сайжруулж байх ёстой. Компаниуд орлого зардлын зөрүүгээр ашигаа тодорхойлохыг хичээдэг. Сайжруулсан үйлдвэрлэл, дистрибьюшн нь чанарыг эсвэл ирээдүй бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгодог гэж өмнө тайлбарласан. Энэ үзэл баримтлал нь илүүтэйгээр үйлдвэрлэлийн үзэл баримтлал юм. Энэ төрлийн стратеги нь эрэлт нь нийлүүлэлтээсээ өндөр байдаг хөгжиж буй орны бизнест илүү их ашиглагддаг.
Энэ төрлийн процесст 2 төрлийн чухал асуулт байдаг.
- Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадах уу
- Хэрвээ үйлдвэрлэж чадна гэвэл ямар тоо ширхэгээр үйлдвэрлэх вэ
Хятад улс бүх цаг үед хамгийн хямд бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох гэдэг үйлдвэрлэлийн чиг баримжааг баримталснаар Олон улсын зах зээлд амжилттай өсөлтийг хийж чадсан. Энэ нь зах зээлийн тодорхой нэг хэсэгт бус нийт массын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлж буй компанийн хувьд маш тохиромжтой үзэл баримтлал юм. Удаан хугацааны туршид хэрэглэгчдийн сонголт өөрчлөгдөөгүй, бүтээгдэхүүний эрэлт өндөр байсан үед энэ үзэл баримтлал нь сайн ажилладаг. Түргэн өөрчлөгддөг хэрэглэгчийн бүтээгдэхүүний секторт онцгой анхаардаг зарим компаниудын хувьд үйлдвэрлэлийн чиг баримжаа нь төгс амжиллтай ажиллдаг. Гэвч үйлдвэрлэлийн үзэл баримтлалын бүхий л үйл ажиллагаанаас хамааралгүйгээр зарим бүтээгдэхүүнүүд борлуулагдахгүйг сүүлд нээсэн. Энэхүү эрэлтийн нөхцөл байдлаас бүтээгдэхүүний үзэл баримтлал гэх өөр нэгэн үзэл баримтлал бий болсон.
Бүтээгдэхүүний үзэл баримтлал
Хэрэглэгчид хамгийн чанартай, хамгийн сайн үр дүнг үзүүлэх, хамгийн шинэлэг хэлбэр дүрс бүхий бүтээгдэхүүний санал болговол худалдаж авна гэсэн ойлготонд итгэж эхэлсэн нь бүтээгдэхүүний үзэл баримтлал байсан. Ялангуяа мэдээлэлийн технологийн төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг илүү бизнесийн гол цөмөө болгож байсан.
Гэвч тодорхой хугацааны дараа бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчдэд өгөх үр өгөөжийг хэр сайн таниулж чадсан нь амжилттай ажиллах болсон байна. Магадгүй багахан хэмжээний хэрэглэгчийг идэвхижүүлэх ажил нь үр дүнгээ өгсөөр байсан. Энэ үеээс л Борлуулалтын үзэл баримтлал яригдах болжээ.
Борлуулалтын үзэл баримтлал
Ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох нь хэрэглэгчийн өөрийнх нь эрхийн асуудал болгосон нь хэн нь идэвхитэй борлуулалтын үйл ажиллагаа, урамшуулалуудыг санал болгож чадсан нь давуу байдлыг өөртөө бий болгох боломжтой болсон.
Гэвч тодорхой хугацааны дараа бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчдэд өгөх үр өгөөжийг хэр сайн таниулж чадсан нь амжилттай ажиллах болсон байна. Магадгүй багахан хэмжээний хэрэглэгчийг идэвхижүүлэх ажил нь үр дүнгээ өгсөөр байсан. Энэ үеээс л Борлуулалтын үзэл баримтлал яригдах болжээ.
Борлуулалтын үзэл баримтлал
Ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох нь хэрэглэгчийн өөрийнх нь эрхийн асуудал болгосон нь хэн нь идэвхитэй борлуулалтын үйл ажиллагаа, урамшуулалуудыг санал болгож чадсан нь давуу байдлыг өөртөө бий болгох боломжтой болсон.
Энэ үед байгууллагад тавигддаг гол 2 асуулт бол:
- Бүтээгдэхүүнээ борлуулж чадах уу?
- Нэгж бүтээгдэхүүнд хэр хэмжээний зардал гаргах вэ, ашгийг зохистой хэмжээнд хадгалж чадах хамгийн өндөр урамшуулалын хэмжээ ямар байх вэ?
Маркетингийн үзэл баримтлал
4 гол сэдвийг хамардаг
- Үнэнч хэрэглээ болон хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага
- Бүтээгдэхүүн болон үйлчилгээг хамтад нь авч үзэх
- Бүтээгдэхүүний ач тусын талаар хэрэглэгчтэй харилцаа холбоо тогтоох, тэднийг идэвхижүүлэх олон төрлийн арга техникүүдийн ашиглалт
- Удаан хугацааны сэтгэл ханамжтай хэрэглэгчдийн хэрэгцээнээс бодит ашгийг бий болгох