Олон нийтэд харагдаж байгаагаар энэхүү нэгдлээс
- Монголын томоохон үйлдвэрлэгчид хамтарч ОУ-ын зах зээлд гарах
- Дэлхийд алдартай Heineken компанийн системийг АПУ компанид нэвтрүүлэх
- Зардлыг бууруулж дотоодын зах зээлд үр ашигтай ажиллах гэсэн 3 үр дүнг хүлээж байгааг АПУ компанийн удирдлагууд танилцуулсан байдаг.
Мэдээж энэ 3 үр дүнгийн төлөө ажиллах нь гарцаагүй ч энэ 2 компанид ямар асуудлууд тулгарч болох мөн энэхүү нэгдэл нь өрсөлдөгч, нийт зах зээл, хэрэглэгч, дундын зуучлагчдад хэрхэн нөлөөлөх вэ? гэсэн асуулт гарна. /Энэ бол миний л харж буй өнцөг юм/
АПУ компанид тулгарч болох саад бэрхшээлүүд:
- Зохион байгуулалтын асуудлууд. Алба хэлтэс, Хүний нөөц, үйл ажиллагааны давхцалуудыг хэрхэн зөв зохион байгуулах вэ? бизнес процессийг дахин загварчлах асуудал
- Брэнд хөгжүүлэлт. Нэг сегментэд өрсөлдөгчид байсан Ерөөл, Хараа, Сэрүүн Сэнгүр гэх мэт брэндүүдийг аль нэгийг нь унагалгүйгээр авч явах шаардлага бий болж байна
- Төлөвлөлтийн асуудлууд. Үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж байгууллага томрохын хирээр төлөвлөгөө түүнд шаардлагатай бодит мэдээлэлэл судалгааны ач холбогдол улам бүр нэмэгддэг. Буруу төлөвлөгөө, буруу нөөц бүрдүүлэлт, буруу ТЭМ татан авалт нь маш их хэмжээний алдагдлыг бий болгодог.
Энэхүү нэгдлээс Эцсийн хэрэглэгчдийн хүртэх ач тус
Сайнаар гэхээсээ илүү муугаар нөлөөлж болох юм. Зах зээл эрүүл, шударга өрсөлдөөн байсан цагт хэрэглэгчид хүртэх өгөөж нэмэгддэг. Бүтээгдэхүүний үнэ, сонголт, урамшуулал хямдрал хумигдаж илүү үнэтэй бүтээгдэхүүнүүдийг сонголтгүйгээр авах болно. Хамгийн наад захын жишээ нь өнгөрсөн цагаан сар байлаа. Өнгөрсөн жилүүдээр олон төрлийн багцын урамшуулал, үйлдвэрийн үнэ, хямдрал зарлаж байсан бол энэ жил огт байсангүй.
Хэрэглэгчийн сонголтонд хүчээр нөлөөлөх үйл ажиллагаанууд идэвхижинэ. Их хөрөнгө мөнгө зарцуулсан хүчтэй маркетингийг хийж "чи заавал худалдаж ав" гэсэн ятгалагыг хийнэ. Энэ нь хэрэглээний хөгжилд муу нөлөө үзүүлэхээс гадна хэрэглэгчийн өөрийн гэсэн үнэ цэнийг үгүй хийнэ.
Гол өрсөлдөгч Жем, Арвайн үндэс компаниудад нөлөөлөх нөлөө
Сүүлийн 5-10 жил дундыг баримтлан, зах зээлийн тодорхой хэсгийг эзлэн бага зардлаар, цомхон үйл ажиллагаа эрхэлж чамгүй ашигтай ажиллаж байсан энэхүү компаниудад одоо тайван байх боломжгүй болно. Тэднийг зах зээлээс шахаж, амжилттай брэндүүдийн зах зээлийг эзэлж, тэдний эсрэг бодлого явуулна. Одоо эдгээр компаниудад нэг бол хүчтэй өрсөлдөж зах зээлээс нь булаах эсвэл хаалгаа барих 2 сонголт л үлдэнэ. Энэ нь өрсөлдөөн нь лангуун дээрээс эхлэх болно.
Эсрэгээрээ эдгээр компаниудад том боломж гарч ирж байна. Ялангуяа нийт архины зах зээлийн дийлэнх хувийг эзлэдэг стандарт сегментэд сул орон зай үүсч ганц өрсөлдөгчтэй боллоо. Энэ зах зээл рүү хүчтэй дайрч шинэ брэнд хөгжүүлснээр зах зээлээ 2 дахин нэмэх боломжтой болно. Хүмүүч аль хэзээний Хараа, Ерөөлөөс уйдсан байгаа. Мөн үйл ажиллагааны хувьд дээр дурьдсан 3 том сул тал АПУ компанид бий.
Дундын зуучлагч нарт үзүүлэх шахалт дарамт
Хувь шимтгэл дээр үйл ажиллагаа нь тогтож байдаг тэдний хувьд хүндхэн байх болно. хувь шимтгэлүүдийг хасч төлөвлөгөөг өсгөж, авбал ав байвал бай гэсэн байдлаар харилцах болно. Тэдэнд тулгарсан асуудал, буцаалт, санал гомдлыг хүлээж авах, шийдвэрлэх байдал удаан, олон шат дамжлагаар дамжих хамтын ажиллагааны хувьд холдох болно.
0 comments:
Post a Comment