Дараах асуултуудын аль нэгэнд "үгүй" гэж хариуж байгаа бол танай байгууллага хүний нөөцийнхөө сургалт, хөгжлийн асуудлыг дутмаг анхаардаг гэж үзэж болно.
- Байгууллагын эрхэм зорилго, зорилт нь ажилтан нэг бүрийн ажил үүрэг дээр буусан уу, ажилтан бүр чинь үүнийг мэдэх үү?
- Ажлын байранд тавигдах шаардлагыг ажил үүрэгтэй нь уялдуулж нарийн тодорхойлж чадсан уу, сонгон шалгаруулалтандаа гол шалгуураа болгодог уу, ажилтан нэг бүрийнхээ шаардлагатай ур чадваруудыг байгууллагын зорилго, зорилттой уялдуулж тодорхойлж чадсан уу?
- Танай байгууллагын ажилтан нэг бүр өөрийгөө хөгжүүлж, хичээл зүтгэл гаргаснаар 1 жил, 3 жил, 5 жилийн дараа хаана хүрэхээ баттай мэдэж байгаа юу?
- Урт хугацаанд амжилттай ажиллаж буй туршлагатай ажилтнуудаа бусдад зааж сургах боломжоор нь хангаж чадаж байгаа юу?
- Дотоод сургагч багш нарыг бэлдэх хөтөлбөртэй юу, мөн тэдэнд зориулсан үр дүнгийн систем ажилладаг уу? Ер нь сургалтын хөтөлбөртэй юу, тухайн сургалтын үр дүнг хэмждэг үү
Хүний нөөцийн менежер нарт ажилчдынхаа сургалт, хөгжлийн төлөвлөгөөг гаргахад 2 сонголттой тулгарна.
1. Одоогийн бизнес процесс өөрчлөгдөхгүй тохиолдолд,
2. Өмнө нь явж ирсэн процесс өөрчлөгдөхөд, шинэ бизнес модель хөгжүүлэлт бий болоход
Эхний тохиолдолд гадны сургалтыг авах нь тохиромжгүй. Танай байгууллагыг одоогийн ажилчдаас чинь илүү мэдэх хүн байхгүй. Тиймээс тэдний нөөц боломжийг бүрэн дүүрэн ашигла.
Харин хоёрдах тохиолдолд та заавал гадны аутсорсинг, шинэ ноу-хауг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгтэй.
Ингээд та эхний тохиолдолд байгаад дотоод сургалтыг зохион байгуулахаар шийдсэн бол дараах алхмуудыг дагаарай.
- Аль нэг алба хэлтэсийг сонгох. /Хэрвээ Хүний нөөцийн олон менежертэй бол олон албаыг зэрэг сонгосон ч болно/
- Тухайн албан дээр тулгардаг асуудлуудыг ажиглалт, санал асуулга, удирдлагатай хийх уулзалт, уялдаатай ажилладаг бусад албатай уулзах гм арга замуудаар тодорхойлох. Мэдээж бизнес процесстой холбоотой асуудлууд байх боловч үүнийг аль болох тухайн ажилтан дээр буулгахыг хичээх.
- Сайжруулах шаардлагатай ур чадваруудаар нь хэд хэдэн бүлэгт хуваах. Мөн нэг ур чадварыг нь ажлын байрны түвшингээс нь хамааруулан анхан, дунд, ахисан гэж хувааж ч болно.
- Тухайн ур чадваруудыг эзэмшүүлж чадах дотоод сургагч багш нарыг сонгон шалгаруулах
- Дотоод сургагч багш нарын сургалтын үр дүнг хэмжих, сургалтанд хамрагдсан ажилтнуудын ур чадварыг дахин үнэлэх үзүүлэлтүүдийг тодорхойлох
- Сургалтын урт хугацааны хуваарь, урамшуулалын систем зэргүүдийг нарийн төлөвлөж байгууллагын удирдлагаар батлуулах
- Сургагч багш нарт бэлдэх хугацаа олгох, ном сурах бичгээр хангах
- Ингээд яг цаг, хуваарийн дагуу хэрэгжүүлэх. Танхим, бичиг хэрэгсэл зэргийг бэлдэх
- Үр дүнг тайлагнах
- Дараагийн төлөвлөгөөг гаргах
0 comments:
Post a Comment