Стратегич байх үүрэг функц байгууллага бүрийн нэгж хэсэг бүрт байдаг. Магадгүй зарим нь нуугдмал байдалтай байдаг бол зарим нь тусад нь Стратегийн багийг бүрдүүлж, ажиллуулдаг. Стратегич байх нь чухал гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ танай байгууллагын стратегийн үүрэг функц, баг чухам хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.
Жилдээ нэг удаа болсон болоогүй бизнес төлөвлөгөө бичиж, зардлыг бүртгэж, борлуулалтын мэдээ төдийхнөөр ойлгодог бол энэ бол өрөөсгөл. Стратегийн багийн үүрэг бол тухайн бизнесийн 1,3,5 жилийн зорилгод хүргэх стратегиудыг боловсруулж, түүнийгээ нэг тус бүрт буулгаж, өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулах эргээд гүйцэтгэлийг үнэлж байнгын сайжруулж явах ийм л чухал үүрэг функцтэй.
Стратегийн талаар бичвэл олон зүйл бий. Гэхдээ энэ удаад онцолж буй аргачлал бол OPSP буюу нэг нүүрний стратеги төлөвлөлт юм.
Яагаад нэг нүүр гэж? Бизнесийн дүр зургийг нэг нүүрэнд багтаадаг. Мөн өдөр тутамдаа ашиглаж болохуйцаар бүтээгдэгдсэн нь онцлогтой. Үүнийг жижигрүүлэн өөрийн тухайн нэг үүрэг функц дээрээ ч OPSP хийж болох юм. Жишээлбэл, Маркетингийн албаны OPSP, Борлуулалтын OPSP, Ложистикийн OPSP, магадгүй Батаа Буянаагийн хувь хүний OPSP байж болох юм.
Харин OPSP хийхэд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
- Нэг нүүрэнд багтаах
- Өнгө, зураг, дүрслэлийг илүүтэйгээр ашиглах
- Одоогийн нөхцөл байдал, зорилго, зорилт, цаг хугацаа, шаардлагатай ур чадвар, хэмжих үзүүлэлт, өдөр тутмын ажлууд, уялдаа холбоотой нэгжүүд зэргүүдийг агуулах
- Өөрт хамгийн ойр байршилд байрлуулах
- Бусадтай хуваалцах
Энэхүү аргачлалыг хэрэгжүүлж эхэлснээр гарах үр дүн маш их юм.
- Та бүхий л нөхцөл байдалд илүү стратегичаар хандах
- Өдөр бүр өөрийгөө идэвхижүүлнэ
- Цаг ашиглалт сайжирч, үйлдэл бүр чинь үр дүн рүү чиглэнэ
- Зорилгоо зөв тодорхойлж чадна
- Хийж буй ажлаа ойлгож эхэлнэ
- Юмыг том дүр зургаар хардаг болно
- Хамт олон, удирдлага тань таныг дэмжинэ
- Зөв ур чадваруудаа дээшлүүлнэ
- Шинэ санал санаачлага их гарна
- Зорилгоо цаашид улам хөгжүүлсээр байх болно
Жишээ загварыг татахыг хүсвэл ЭНД дарна уу
0 comments:
Post a Comment