Өөрийн блогоо нээж анхныхаа постыг бичиж сууна. Ямар сэдвээр бичих үү гэж нээх удаан бодсонгүй. Шууд толгойд орж ирсэн зүйлийнхээ талаар л бичлээ. Энэ бол блог бичиж эхлэхийн утга учир нь байсан юм. Чиний хувьд юу хамгийн их үнэ цэнэтэй вэ гэж хэн нэгэн асуувал өөрийн туулж өнгөрүүлсэн цаг хугацаа, дурсамжууд гэж хариулах байх. Магадгүй зарим хүмүүс өнгөрснөө үнэ цэнэтэйгээр үзэхгүй ч байж болох юм. Гэхдээ тийм биш гэж боддог. Өнгөрсөн бүхэн чамд худлаа хэлэхгүй, өнгөрснөө ухаарахгүйгээр чи ирээдүйг бүтээж чадахгүй. Бусдаас суралцаж чаддаг хүн бол үнэхээр яахын аргагүй гайхалтай хүн. Гэхдээ ийм хүн болж төлөвшихийн өмнө өөрөөсөө, өөрийн өмнөх түүхээсээ суралцаж сурах нь хамгийн чухал юм шиг. Өдөр бүр, цаг минут бүр үнэ цэнэтэй. Энэ бүгдээс надад үлдсэн бүхнийг энэ блогоороо дамжуулж бичиж байх болно. Энэ нь хэн нэгэнд зориулсан бус өөрөө өөртөө л зориулсан, өөрөө өөрөөсөө суралцах гэсэн миний бас нэгэн оролдлого, арга зам болохыг үгүйсгэхгүй. Магадгүй энэ бүгдээс хэн нэгэн нэг сайн, сайхан зүйлийн сэдлийг авч үлдсэн бол миний бас нэгэн зорилго биелэх нь тэр.
Н.Оюунбаатар
Thursday, February 1, 2018
Ангилал
- Борлуулалт (6)
- Кино сонирхогч (4)
- Нийгэм (3)
- Судалгаа (3)
- Зах зээл (2)
- Маркетинг (2)
- Аялалын дурсамж (1)
- Хүний нөөц (1)
Popular Posts
-
Тоо гэдэг өөрөө 2 талтай. Хичнээн муу тоон үзүүлэлт байлаа ч түүний учрыг мэдэхгүй хүнд сайн мэтээр ойлгуулах боломтой. Хичнээн сайн тоо б...
-
Маркетингийн үйл ажиллагаа түүнийг гардан гүйцэтгэх маркетингийн баг бол тухайн байгууллагыг аварч ч чаддах бас мөхүүлж ч чаддах маш чуха...
-
Хүн амьдралдаа хэд хэдэн зүйлүүдийг тэнцвэртэй авч явах, мөн хүвь хүний өөрийн үзэл бодол баримтлах зарчимдаа үнэнч байснаар ямар том үнэ...
Миний тухай
Маркетинг судалдаг, аялалд дуртай, хааяа спортоор хичээллэдэг, чаддаг зүйлээрээ бусдад туслахыг хичээдэг...
Followers
Blog Archive
- June 2018 (4)
- May 2018 (1)
- February 2018 (16)
0 comments:
Post a Comment