Twitter Facebook Delicious Digg Stumbleupon Favorites More

Friday, June 15, 2018

Итали, Венец

Итали улсын хамгийн сайхан хотуудын нэг бол Венец юм. Венец хотоор аялахад алхам тутамдаа онцгой, сонин содон зүйлстэй таарах болно. Ингээд Венец хотод очвол заавал үзэх ёстой зүйлүүдээс хуваалцья.
1. Усан дээрх хот
Гал тэрэг болон автомашины замаар бусад хотуудтай холбогдсон ч хот дотроо бол ямар ч авто машины хөдөлгөөнгүй. Зөвхөн усан завиа л ашиглана. Газар нутгийн хэмжээ жижигхэн ч байшин барилгууд нь их шахуу баригдсан болохоор төөрөх тохиолдол их гарч байсан.
2. Гондола завь
3. Сант маркийн талбай
4. Мурано шилэн эдлэлийн дэлгүүрүүд
5. Алдартай хоолнууд




Share:

Monday, June 11, 2018

Нэг нүүрний стратеги төлөвлөлт /OPSP/

Стратегич байх үүрэг функц байгууллага бүрийн нэгж хэсэг бүрт байдаг. Магадгүй зарим нь нуугдмал байдалтай байдаг бол зарим нь тусад нь Стратегийн багийг бүрдүүлж, ажиллуулдаг. Стратегич байх нь чухал гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ танай байгууллагын стратегийн үүрэг функц, баг чухам хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. 
Жилдээ нэг удаа болсон болоогүй бизнес төлөвлөгөө бичиж, зардлыг бүртгэж, борлуулалтын мэдээ төдийхнөөр ойлгодог бол энэ бол өрөөсгөл. Стратегийн багийн үүрэг бол тухайн бизнесийн 1,3,5 жилийн зорилгод хүргэх стратегиудыг боловсруулж, түүнийгээ нэг тус бүрт буулгаж, өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулах эргээд гүйцэтгэлийг үнэлж байнгын сайжруулж явах ийм л чухал үүрэг функцтэй. 
Стратегийн талаар бичвэл олон зүйл бий. Гэхдээ энэ удаад онцолж буй аргачлал бол OPSP буюу нэг нүүрний стратеги төлөвлөлт юм.
Яагаад нэг нүүр гэж? Бизнесийн дүр зургийг нэг нүүрэнд багтаадаг. Мөн өдөр тутамдаа ашиглаж болохуйцаар бүтээгдэгдсэн нь онцлогтой. Үүнийг жижигрүүлэн өөрийн тухайн нэг үүрэг функц дээрээ ч OPSP хийж болох юм. Жишээлбэл, Маркетингийн албаны OPSP, Борлуулалтын OPSP, Ложистикийн OPSP, магадгүй Батаа Буянаагийн хувь хүний OPSP байж болох юм.


Харин OPSP хийхэд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
  1. Нэг нүүрэнд багтаах
  2. Өнгө, зураг, дүрслэлийг илүүтэйгээр ашиглах
  3. Одоогийн нөхцөл байдал, зорилго, зорилт, цаг хугацаа, шаардлагатай ур чадвар, хэмжих үзүүлэлт, өдөр тутмын ажлууд, уялдаа холбоотой нэгжүүд зэргүүдийг агуулах
  4. Өөрт хамгийн ойр байршилд байрлуулах
  5. Бусадтай хуваалцах
Энэхүү аргачлалыг хэрэгжүүлж эхэлснээр гарах үр дүн маш их юм.
  1. Та бүхий л нөхцөл байдалд илүү стратегичаар хандах
  2. Өдөр бүр өөрийгөө идэвхижүүлнэ
  3. Цаг ашиглалт сайжирч, үйлдэл бүр чинь үр дүн рүү чиглэнэ
  4. Зорилгоо зөв тодорхойлж чадна
  5. Хийж буй ажлаа ойлгож эхэлнэ
  6. Юмыг том дүр зургаар хардаг болно
  7. Хамт олон, удирдлага тань таныг дэмжинэ
  8. Зөв ур чадваруудаа дээшлүүлнэ
  9. Шинэ санал санаачлага их гарна
  10. Зорилгоо цаашид улам хөгжүүлсээр байх болно
Жишээ загварыг татахыг хүсвэл ЭНД дарна уу





Share:

Saturday, June 9, 2018

"My way" 2011 киноны тухай


Дэлхийн II дайны үеийн үйл явдал, 2 залуугийн бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн энэхүү кино нь маш сонирхолтой болсноос гадна япон, солонгос, хятад 3 гол дүрийн жүжигчид тоглосон гэдгээрээ онцлогтой.



Хүн төрөлхтний түүхэнд байж болох хамгийн том саад бэрхшээл, зовлон зүдгүүр дайн байсан ч бүхий л цаг үед өрсөлдөгчид явсан 2 залуу эвлэрэн нэгдэж чадснаар энэхүү хүнд бэрхшээлийг даван туулж чаддаг. Спорт гэдэг хүнийг ямар их сэтгэлийг тэвчээр, биеийн тэсвэр хатуужлыг бий болгож чаддаг вэ гэдгийг бодитоор харуулсан энэ киног заавал үзэх ёстой кинонуудыг нэг гэдэгт итгэлтэй байна.

Share:

Thursday, June 7, 2018

Цуврал №2 Sales management номноос /Маркетинг VS Борлуулалт/

Борлуулалт бол байгууллага ашигтай байхуйцаар Бүтээгдэхүүн үйлчилгээг бусадтай солилцох, мөнгөн хэлбэрт оруулах процесс байдаг бол маркетинг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг хэрэглэгчийн оюун санаанд суулгах, ойлгуулах процесс байдаг.
Бүтээгдэхүүн борлуулах процесс
Сайн маркетинг хийх нь борлуулалтыг амархан болгодог. Гэвч Маркетингийн процесс сайн болсон үед ч борлуулалтын процессийг маш анхааралтай авч үзэх шаардлагатай болдог.
Бүтээгдэхүүн борлуулах процесс нь

  1. Зөв хэрэглэгчдийг таних, олж илэрүүлэх
  2. Бүтээгдэхүүний ач тусын талаар хэрэглэгчтэй харилцаа үүсгэх
  3. Бүтээгдэхүүн үйлчилгээг мөнгөөр солилцох,
Борлуулалтын арга хэлбэрүүд
Шууд борлуулалтын аргуудад:
1. Томоохон офиссуудаар дамжуулан борлуулах
2. Үйлдвэрүүдэд борлуулах
3. Хаалганаас хаалганд борлуулах
Шууд бус борлуулалтын аргуудад:
1. Эцсийн хэрэглэгчдэд борлуулах жижиглэнгийн худалдаачдад борлуулах
2. Эцсийн хэрэглэгчдэд борлуулах жижиглэнгийн худалдаачдад борлуулах Бөөний худалдаачдад борлуулах
3. Дистрибьюшн хийх бөөний худалдаачдад борлуулах 


Share:

Popular Posts

Миний тухай

Маркетинг судалдаг, аялалд дуртай, хааяа спортоор хичээллэдэг, чаддаг зүйлээрээ бусдад туслахыг хичээдэг...

Followers

Blog Archive

Total Pageviews

Copyright © Мэдсэн, харсан, сурсан бүхнээ... | Powered by Blogger
Design by SimpleWpThemes | Blogger Theme by NewBloggerThemes.com